Ардчилалын эцэг гүрний туршлага

Twitter Print
2020 оны 04-р сар 12-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Халдвараар дэлхийд тэргүүлж байгаа Америкт сонгуулийг хойшлуулах боломж бараг байхгүй тухай томоохон хэвлэлүүдэд бичиж байна.

Тогтсон уламжлалын дагуу сонгуулийн жилийн 11 сарын 02 нд сонгууль болдогоороо болох нь. Харин шуудангаар буюу цахим хэлбэрээр саналаа өгөх гол хоёр хэлбэрийг сонгохоос гадна хүссэн иргэд замын хажууд байрлах сонгуулийн байранд машины цонхоороо саналаа өгчихөөд явж болох хувилбар давхар яригдаж байна.

Америкт сонгогчийн үнэмлэх энэ тэр гэсэн төвөгтэй зүйл байдаггүй. Өөр газар албан ажлаар явж байгаа хэн хүн тухайн газрын сонгуулийн дурын тойрог дээр очоод зөвхөн жолооны үнэмлэх юм уу, эсвэл нийгмийн хариуцлагын картаа үзүүлээд сонгуульд оролцох эрхтэй байдаг. Олон хүн бөөгнөрүүлж халдвар даамжрахаас болгоомжилж буй Монгол улсын ерөнхийлөгчийн санааг ойлгон дэмжиж байна. Гэхдээ дэлхийн тэргүүлэгч гүрэнд сонгуулиа хугацаанд нь явуулах ийм боловсронгуй хувилбар яригдаж байгаа юм байна шүү гэдгийг бас давхар дуулгасу.

Нээрэн санасан дээрээ хэлэхэд Америкийн туршлагаар ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулдаг болох нь гуравхан сая хүн амтай жижигхэн монгол улсад жинхэнэ зардал хэмнэсэн үйлдэл болох бус уу?

Д.Болдбаатар 

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.