Интернэтэд тагнуулч вирус бий болжээ

Twitter Print
2016 оны 07-р сар 17-нд 21:40 цагт
Мэдээний зураг,

Өрнөдийн тагнуулын алба удирдаж байж болзошгүй, ОХУ болон Саудын Аравийн эсрэг чиглэсэн “Regin” гэдэг тагнуулын вирус интернэтэд бий болсон тухай “Financial Times” сонинд мэдээлжээ. Одоо байгаа программуудаас хамгийн төгс тагнуулын программ гэж вирусийн эсрэг программ бүтээгч томоохон компаниудын нэг болох Америкийн “Symantec”-ийн шинжээчид “Regin”-ийг тодорхойлсон байна.

“Symantec” компанийн мэргэжилтнүүд энэ вирусийг Ираны цөмийн хөтөлбөрийг ихээхэн сааруулсан тагнуулын “Stuxnet” вирустэй адилтгажээ. Гэхдээ “Stuxnet”-ийг бодвол  “Regin” нь илүү боловсронгуй гэж тус компанийн шинжээчид таамаглаж байна.

““Stuxnet” төстэй энэ вирус нь мэдээлэл цуглуулдаг бөгөөд түүнийг дэлхийн хамгийн нарийн бөгөөд хөнөөлтэй программ гэж нэрлэж байна. Түүний зорилго нь ОХУ болон Саудын Аравийн мэдээлэл харилцаа холбооны компани юм” гэж “Financial Times” сонинд бичжээ.

“Regin” нэртэй хөнөөлтэй программыг Өрнөдийн тагнуулын албадын нэг удирдаж байж болзошгүй. Зарим талаар уг вирус нь Ираны цөмийн хөтөлбөрийг нураах зорилгоор 2010 онд АНУ, Израилийн Засгийн газрын талд ажилладаг хакеруудын бүтээсэн “Stuxnet” вирусийг бодвол илүү боловсронгуй байна” гэж тус сонинд бичсэн байна.

“Symantec” компанийн тэмдэглэж буйгаар, “Regin” вирус нь ОХУ, Саудын Арави, мөн Мексик, Ирланд болон Ираны харилцаа холбооны болон  интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудын системийг эвджээ.

Уг вирус ямар байдлаар системд нэвтэрч буйг шинжээчид одоогоор тогтоогүй байна. Гэхдээ “Regin” нь дэлхийн томоохон оператор компаниудын гар утасны яриаг сонсох, мөн  “Microsoft” компанийн серверээр дамждаг цахим шууданг үзэх боломж олгодог гэж шинжээчид үзэж байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.