Нойр ба нойрны цикл

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Хүн хоногт дунджаар 8 цаг унтаж амрах хэрэгтэй гэж үздэг. Тэгвэл 8 цаг унтах энэ хугацаанд нойрны 4-5 цикл эргэлддэг байна. Тэгвэл нойрны цикл гэж юу вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Нойрны цикл нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн 4 хэсгээс тогтдог. Нойрны 1 цикл нь энэ 4 хэсгийг дараалан явагддаг ба нэг цикл дуусаад дараагийн цикл эхнээсээ үргэлжлэн эхэлдэг байна. 1 цикл нь дунджаар 90-120 минут үргэлжилнэ гэж үзэхээр хүнд 8 цаг унтахад 4-5 удаагийн цикл эргэдэг байх нь. Циклийн эдгээр үеүдээс хамгийн чухал нь нь Гүн нойрны үе. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн унтаж амардаг.

1 циклд оногдох гүн нойрны хугацаа 20-40 минут. Бид заримдаа унтаад байгаа мөртлөө нойр сайн авч амарч чадахгүй байх үе байдаг нь энэхүү гүн нойрны үе маш богино хугацаанд өрнөдгөөс шалтгаалдаг байх нь. Харин хөнгөн нойрны үе дээрээ явж байхад сэрэхэд амар бөгөөд биед хөнгөн байдаг. Гүн нойрны үе дээрээ сэрэхэд хүнд бөгөөд сэрсэн ч гэсэн хэсэг хугацаанд бүрэн сэргэдэггүй. Тэгэхээр хэдэд унтаад хэдэд босохоо хүртэл энэхүү нойрны циклтэйгээ холбож унтах цагаа тохируулах юм бол өглөө эрт босох амархан болно.

Энийг тодорхойлдог гар утасны аппликэшн их гарсан. “Sleep cycle”  нэрээр хайгаад өөрт ойлгомжтойг нь татаад хэрэглэж байгаарай. Зөв цагтаа унтаж, гүн нойроо сайн авч, хөнгөн нойр дээрээ сэрж байхын хүсье!

Эх сурвалж: Цахим эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.