Малчид, ард иргэдэд цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 07:10 цагт
Мэдээний зураг,

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малчид ард иргэдийн анхааралд:

Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 16-18 метр, Алтайн салбар уулсаар зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, Ховдын нутаг, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 8-13 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.