Солонгос улс хөл хорионы дараах анхны жуулчдаа хүлээн авлаа

Twitter Print
2021 оны 11-р сар 15-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Солонгосын аялал жуулчлалын байгууллагын 15-ны өдөр мэдээлснээр "Korean Air" компанийн онгоцоор Сингапурын 120 жуулчид өглөөний 8 цаг 50 минутад хүрэлцэн ирж, тусгаарлалт орохгүйгээр хилээр нэвтэрлээ.  Энэ нь Корона вирус тархаснаас хойшхи анхны жуулчид юм.

Эдгээр жуулчид нь өнгөрсөн сарын 8-нд Солонгос, Сингапурын хооронд байгуулсан аялал жуулчлалын аюулгүй бүсийн гэрээний дагуу тус улсад ирж буй жуулчид билээ.

Корона вирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчид хилээр нэвтэрсний дараа PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтанд орохгүй аж.

Мөн Солонгосын аялал жуулчлалын байгуулгын урилгаар Сингапурын аялал жуулчлалын томоохон салбар, нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын 26 хүн Солонгост айлчилсан байна.

Эдгээр жуулчдаар дамжуулан Солонгос улсын аялал жуулчлалыг Сингапур улсад сурталчилан таниулах Солонгос - Сингапурын аялалын цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 20-ны дотор Сөүл, Инчон, Кёнги, Ганвон зэрэг томоохон аялал жуулчлалын нөөц газруудаар зочилж, дотоодын аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 뉴시스

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.