Дэлхийн аварга Петро Олли 25 насандаа зодог тайлж буйгаа мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

“Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Финландын Петра Олли дөнгөж 25 настайдаа зодог тайлахаар боллоо.

2018 онд ДБНХ-ны оны шилдэг эмэгтэй бөхөөр тодорч байсан Финландын чөлөөт бөхийн анхны дэлхийн аваргын олон удаагийн бэртэл гэмтэл нь түүний барилдааны амжилтад нөлөөлж дээрх шийдвэрийг гаргахад хүрчээ.

Түүний дасгалжуулагч Ахта Раска шавь нь энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хүнд байсныг хэлж цаашид дасгалжуулагчаар ажиллаж өндөр амжилт үзүүлнэ гэдгийг дурьдсан байна.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.