
Германы аварга шалгаруулах тэмцээний 12-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Бавари Мюнхен”-“Хоффейнхам” 4:0, “Шальке 04”-“Вольфсбург” 3:2, “Франфурт”-“Боруссия” 3:2, “Байер Ливеркузен”-“Нанновер 96” 3:1, “Херта”-“Кёльн” 2:1-ээр хожсон бол “Дортмунд”-“Падерборн” 2:2, “Майнц”-“Фрайбург” 2:2-оор тус тус тэнцсэн байна. Харин ням гарагт “Хамбург”-“Вердер Бремен” 2:1, “Аусбург”-“Штуттгарт” 1:0-ээр хожлоо. 2013 оны “Аваргуудын лиг”-ийн дэд байрын шагналт “Боруссия Дортмунд” энэ улиралд тун хангалтгүй тоглолт үзүүлж байна. 12 тоглолтоос 3 хожил, 2 тэнцээ, 7 хожигдолтой байгаа тэд хүснэгтийн 16-д буюу доод лигт унах багуудын эгнээнд бичигдэж байгаа аж.
Мөн цагтаа “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатанд үлдэж байсан “Бремен Вердер”, “Штуттгарт”, “Хамбург” зэрэг клубууд сүүлийн байруудыг эзэлж байгаа нь олны анхаарлыг татлаа. Тэдний азгүйтлыг ашиглаж “Боруссия Мончбладхач” тэргүүлэгчдийн эгээнд явж байна. Хэрэв энэ эрчээрээ улирлыг дуусгаж чадвал 1993 оноос хойш анх удаа “Боруссия Мончбладхач” Европын шилгүүд өрсөлддөг “Аваргуудын лиг”-т оролцох боломжтой болох юм.
Германы "Бундес лиг"-ийн хүснэгт

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505