
Мөөгний соустай бөөрөнхий мах бэлтгэх жорыг та бүхэндээ танилцуулж байна.
Орц:
• 300 гр бөөрөнхий мах
• 250 гр мөөг
• 120 гр зөөхий
• 1 аяга ус
• 100 гр цагаан дарс
• 2 Хоолны халбага масло
• 2 Хоолны халбага гурил
• 1 ширхэг сонгино
• Хар перец
• Хатаасан яншуй
Хийх заавар:
1. Бөөрөнхий махыг хайрс тогттол нь шарж болгоно.
2. Хайруулын тавгаа халаагаад масло хайлуулна. Сонгино болон мөөгөө хийж хуурна.
3. Хуурсан мөөг болон сонгино дээрээ хоёр халбага гурил хийж хутгана.
4. Гурил хийсэн мөөг, сонгино дээрээ 100 гр дарс, 120 гр зөөхий болон 1 аяга ус хийнэ.
5. Мөөгний соус дээрээ бөөрөнхий махаа хийж өтгөртөл нь буцалгаад л бэлэн болно.
6. Бэлэн болсон хоолон дээрээ хатаасан яншуй болон хар перецээ хийгээд л салахын аргагүй амттай хоол болно.
Та өөрийн хүссэн будаа болон гоймонгоор хачирлаж идэх боломжтой.
Та гэр бүлдээ эрүүл, амттай бүхнийг зориулаарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.