Норвеги улсад 1-7-р анги хүүхдүүдэд дүн тавидаггүй

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Норвеги улс засаг захиргааны нэгжийн хувьд Aймаг (fylke), Cумын (kommun, хот энэ бүтэцдээ орно) гэсэн энгийн бүтэцтэй байдаг. 5.3 сая хүн амтай Норвеги улс 11 аймаг, 356 сум, 100 гаран хоттой. Өмнөдөөсөө умард хүртэл 2000 гаран км урттай скандинавын баян чинээлэг улс.

Мөн боловсролын систем, бүтэц нь I. Цэцэрлэг, II. Хүүхдийн сургууль (1-ээс 7-р анги), III. Ахлах сургууль (8-10-р анги), IV. Ирээдүйд тэмүүлэх сургууль (videregaendeskole), V. Их, дээд сургууль гэсэн шатлалуудтай байдаг.

Хүүхдийн сургуулиуд 1-10-р анги хүн бүр заавал сурч төгссөн байх ёстой. 1-7-р анги хүүхдүүдэд дүн тавидаггүй. 8-10-р ангидаа 1-6 хүртэл баллаар дүгнэж дүн тавидаг мөн хүүхдүүдийг улираадаггүй. Норвеги улсад 1-10-р ангийн энэхүү боловсролыг Үндсэн боловсрол гэж нэрлээд хичээлүүдийн хөтөлбөрийг Парламент буюу Стортенгээр баталж гаргадаг. Сурах бичиг, интернэтийн нэгдсэн бодлоготой. Мөн энэхүү боловсролын шатлалуудаа орон нутгийн хөгжилтэйгээ нягт уяж өгсөн. Төсөв мөнгөний, эрх мэдлийн тэгш байдлыг хангаж өгсөн байдаг.

I. Хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн ба ахлах сургуулиудын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, хамгааллын асуудлыг орон нутаг нь буюу сум бүрэн хариуцдаг. Өөрөөр хэлбэл манай улсын 310 сум өөрт хамаарах цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хянана гэсэн үг болно. Төвөөс тодруулж хэлбэл яамнаас хамааралгүй төсөв мөнгөөр боловсролын үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Ингэснээр орон нутагт төсөв зарцуулах үнэн бодит байдал бий болох сайн талтай.

II. Ирээдүйд тэмүүлэх сургуулийн шатлал. Энд 3-4 жил залуус сурдаг. Манайхаар техниккум. Энэ шатанд бакалавр зэрэг олгодоггүй, 3-4 жил сурсан хүүхдүүд мэргэжил эзэмшиж хөдөлмөрийн зэрэгтэй ажилчид болон гардаг. Мөн энэ шатанд 3-н жил сурсан залуус Их, дээд сургуульд элсэн суралцдаг. Энэ шатанд 3-4 жил суралцаагүй бол Их, дээд сургуульд элсэж болдоггүй онцлогтой. Энэхүү шатны сургалтын үйл ажиллагааг Aймаг хариуцдаг. Гол зорилго нь залуусыг хөдөлмөрт бэлтгэх. Аймаг бүрт байх энэхүү шатны боловсролын салбар нь салбар салбарын онцгой сайн мэдлэг олгон гаргадаг. Томоохон хотуудад төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг.

III. Их, дээд сургуулиудын шатлал. Олон жилийн түүхтэй Их, дээд сургуулиуд Том хотууд эсвэл улс орны нэр нүүр болон үйл ажиллагаа явуулж залуусд дээд мэргэжлийн бакалавр, магистэр, докторын зэргийн сургалт явуулдаг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, техник, технологийн том том төвүүд болон хөгжсөн байдаг. Сургалт, үйл ажиллагааг Tөр, засаг нь хянадаг. Бүх төсөв, мөнгө, зардалыг төр нь хариуцдаг. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд мөн Их сургуулиуд (universitet)-ынхаа бүтцэд багтдаг. Дээд сургуулиуд (hoyskole) нь харин яг нэг төрөлжсөн дээд мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Жишээлэхэд цагдаагийн, багшийн, анагаахын, ХАА-н гэх мэт.

Ийм л энгийн бүтцээр хөдөө орон нутаг болон боловсролын сургалтуудаа шаталсан хэлбэрээр явуулж байна. Норвегийн бүх л шатны сургуулиуд тохилог байр, спорт заал, талбайгаар тохижуулагдсан байдаг.

Бид гэж нэг их төвлөрсөн төсөв мөнгөтэй. Зарцуулалт хяналтгүй. Төсөв жигд бус хуваарилагддаг. Tөсвийн зарцуулалт бас улстөрийн оролцоотой. Норвеги улс эдгээр алдаануудаас ийм бүтцээр сэргийлж чадан жигд хөгжлийг бий болгож байна. Манай эрх мэдэлтнүүд Балтикийн орнуудаас суралцаж үлгэр жишээ авч буй талаар мэдээлж байна лээ. Бидэнтэй хөгжлийн нэг гараанаас гарсан баялаггүй Балтикийн 3-н улс эндээс суралцан бидэнд үлгэр жишээ болох хөгжлийг бий болгож байна.

Др.М.Найданхүү

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.