Мөрийтэй тоглосон, нууц мессеж явуулсан УИХ-ын 2 гишүүнийг эргүүлэн татаж чадах уу?

Twitter Print
2014 оны 11-р сар 24-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Н.Алтанхуягийн сүүлийн танхимын Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг дэвшүүлж байсан юм. Хэрэв түүнийг Сангийн сайдаар томилсон бол балрах байсан бололтой. Учир нь тэрээр мөрийтэй тоглож байгаад азаартжээ. Улсын минь санхүүгээр тоглочих эр байж дээ гэсэн яриа амралтын өдрүүдэд хөвөрлөө.

Учир нь баасан ахын орой УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн "Yoyage" зочид буудалд мөрийтэй тоглож байгаад гардуулсан гэнэ. Түүнтэй хамт "Макс" группын С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга Цогтбаатар нар байсан аж. Тэднийг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн барьж авсан аж.

Сүүлийн хэд хоног МАНАН-гийн сургаар төрийн ордноос салахаа байсан хүн бол УИХ-ын гишүүн асан Д.Загджав. Энэ эрхэм угаасаа казиног Монголд байгуулах ёстой гэж эртнээс сурталчилж ирсэн л дээ. Тиймээс мөрийтэй тоглоомд хэзээнээсээ дуртай гэсэн үг. Харин "Макс"-ийн Ганбаа, Цогтбаатар гэгч этгээдүүд мөрийтэй тоглоомд аль хэр донтогчид болохыг хэлэхэд эрт юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол өнөөдрөөс Уул уурхайн яамны газрын дарга Цогтбаатар гэгчийг ажлаа хүлээлгэн өг гэж хэлэх бололтой. Мөрийтэй тоглоод явдаг хүн төрийн албанд ажиллах зохимжгүй гэж хэлэх гэнэ. Угаасаа эрүүгийн хэрэг л дээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Зоригт мөрийтэй тоглосон нь үнэн бол түүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? гэдэг асуудал анхаарал татаж байна. Эхний ээлжинд эрүүгийн хэрэг үүсгэнэ л дээ. Өвөрхангай аймагт сонгуульд өрсөлдөж ялагдчихаад өрсөлдөгчөө хууль бус сурталчилгаа хийсэн гэж заргалдаад тангараг өргөчихсөн зартай эр л дээ. Тэгэхээр мөрийтэй тоглосон асуудлаа өлхөн аргалчих байх л даа. Харин олон түмэн шахаж шаардаад ирвэл ч хэцүү л дээ. УИХ-ын гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдаж нотлогдсон бол хариуцлага хүлээж л таарна хэмээн хууль зүйн эх сурвалж мэдээлэв.

Мөн Д.Зоригтын мөрийтэй тоглосон нь хуулийн дагуу шалгагдаад батлагдвал "Шударга ёс" эвсэлийн зүгээс асуудлыг нь тавьж магадгүй гэж ажиглагчид тайлбарлав. Ингээд УИХ мөрийтэй тоглосон бас нууц мессеж явуулж төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан хоёр гишүүнийхээ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж маргаан өрнүүлэх нь тодорхой боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.