
Өнгөрсөн ням гарагт хэдэн мянган тайландчууд хааны гэр бүлийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардан гудамжнаа гарч жагсчээ.
Өнгөрсөн долоо хоногт Тайландын шүүх хааны гэр бүлийн эрх мэдлийн тухай хуульд өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардсан 2020 оны жагсаал цуглааныг зохион байгуулсан 3 хүнийг "үндсэн хуульт хаант засаглалыг" унагах оролдлого хийсэн хэрэгт буруутгасан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Шүүхээс буруутай нь тогтоогдвол дээрх 3 иргэнд бүх насаар нь хорих эсвэл бүр цаазын ял оноож болзошгүй аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон жагсаалд оролцсон иргэд "Хэмжээгүй эрхт Хаант засаглалд үгүй гэж хэлье", "Татан буулгах бус өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж байна" гэж бичсэн уриа лоозон барьсан байжээ.
Жагсаалд оролцогсод, "Хааны эрх мэдэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээр бид ардчилалаас хэмжээгүй эрхт хаант засаглал руу шилжиж байна. Бидний тэмцэл бол иргэн бүр тэгш эрхтэй байх тогтолцооны төлөө юм." хэмээн онцолж байна.
Human Rights Watch байгууллагын өмгөөлөгчид мэдээлж байгаагаар Хааны эрх мэдлийн тухай хуульд өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардсан жагсаал цуглаан өнгөрсөн жилээс хойш үргэлжилж байгаа ба түүнээс хойш 157 хүнийг хааны гэр бүлийг гутаан доромжилсон хэрэгт буруутган, ял оноожээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.