“Ливерпуль” хожигдож, тэргүүлэгчид ээлжит оноогоо авлаа

2014 оны 11-р сар 24-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 12-р тойргийн тоглолт урд шөнө үргэлжлэн явагдлаа. Бямба гарагийн үдэш “Манчестер Юнайтед”-“Арсенал” 2:1, “Барнли”-“Сток Сити” 2:1, “Ньюкасл”-“КПР” 1:0, “Манчестер Сити”-“Суонси Сити” 2:1, “Эвертон”-“Вест Хэм Юнайтед” 2:1, “Челси”-“Вест Бромвич Альбион” 2:0-ээр хожиж “Листер Сити”-“Сандерлэнд” 0:0-ээр тэнцсэн. Харин ням гарагийн үдэш “Тоттенхэм Хотспур”-“Халл Сити” 2:1, “Кристал Палас”-“Ливерпуль” 3:1-ээр хожсон байна.

С.Жеррардын удирдсан “Хотон шувуунууд” өнгөрсөн улиралд гайхалтай байж, лигтээ дэд байр эзэлсэн. Харин шинэ улиралд 12 тоглолт хийснээс зургаад нь ялагдал хүлээлээ. Урд шөнө харьцангуй сул өрсөлдөгч “Кристал Палас”-т бут ниргүүлсэн нь шүүмжлэл дагуулж байгаа аж. Энэ тойргийн сүүлийн тоглолт өнөө шөнө болох бөгөөд улирлыг өнгөтэй эхлүүлсэн “Саутхэмптон”, “Астон Вилла”-гийн талбайд зочлон тоглохоор болжээ.

Премьер лигийн хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.