Нойр булчирхайн цочмог үрэвсэл

Twitter Print
2022 оны 11-р сар 15-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Нойр булчирхайн цочмог үрэвсэл

Нойр булчирхай нь хэвлийн хөндийд, ходоодны ар хэсэгт байрлан гадаад шүүрлийн буюу хоол боловруулалтанд оролцох, дотоод шүүрлийн буюу цусан дахь сахарыг зохицуулах үндсэн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.

Тэгвэл нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?

Тодорхой шалтгааны улмаас нойр булчирхайн нь богино хугацаанд үрэвсэж, хавагнан эмнэлзүйд хэвлийн маш хүчтэй өвдөлтөөр илэрч улмаар амь нас эрсдэх хүртэл хүндрэлийг үүсгэдэг цочмог өвчин юм.

Нойр булчирхайг цочмог үрэвсэлд хүргэдэг хамгийн нийтлэг шалтгаан нь

Цөсний чулуу

Архи хэтрүүлэн хэрэглэх

Бусад ховор тохиолдох шалтгаан:

Зарим нэг эмийн хэрэглээ (өвчин намдаах г/м)

Цусан дахь өөх тосны хэмжээ их байх

Цусан дахь кальцийн хэмжээ их байх

Халдвар

Хэвлийн гэмтэл

Хэвлийн хөндийн мэс засал зэрэг ордог

Нойр булчирхайн цочмог үрэвсэл өрнөхөд яг юу болдог вэ?

Нойр булчирхай нь өөрийн гадаад шүүрэл буюу хүний идсэн хоолны найрлага дахь уураг, өөх тос, нүүрс усыг задлах үндсэн үүрэг бүхий шүүрлүүдийг ялгаруулан гаргахдаа нойр булчирхйн сувгаар дамжуулан нарийн гэдэс рүү ялгаруулдаг.

Тэгвэл архи хэтрүүлэн хэрэглэхэд нойр булчирхайнаас ялгарч байгаа шүүрлийн хэмжээг огцом нэмэгдүүлэн улмаар уургийн бөөгнөрөл үүсгэн, нойр булчирхайн сувгаа дотороос нь бөглөх шалтгаан болдог бол цөсний чулуу хөдлөн, цөсний сувагт орон бөглөрөл (бөглөрөл ихэнхи тохиолдолд цөс , нойр булчирхайн суваг нийлсэн хэсэгт үүсэх) үүссэнээс болж нойр булчирхайн шүүрэлүүд өөр өөрийгөө хүчтэй гэмтээж эхэлдэг байна.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөх

Хэвлийн өвдөлт нуруу, зүүн хавирганы нум орчимоор дамжин өвдөх

Хэвлийд гараа хүргэхэд өвдөх

Дотор муухай оргих, бөөлжих

Халуурах

Зүрхний цохилтын тоо олшрох

Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрвээ таньд цочмог эхэлсэн, давшингүй явцтай хэвлийн өвдөлт илэрсэн бол эмнэлэг яаралтай хандахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэлт

Одоогоор нойр булчирхайн цочмог өвчлөлөөөс сэргийлэх эмийн эмчилгээ гэж байхгүй. Гэхдээ дараах аргууд нь таныг нойр булчирхайн үрэвсэл болон бусад архаг өвчины эрсдэлийг бууруулах болно

Архины хэтэрсэн хэрэглээнээс татгалзах (энэ нь архины нойр булчирхайд үзүүлэх хордуулах нөлөөнөөс хамгаалж улмаар нойр булчирхайн үрэвсэлээс сэргийлнэ)

Эрүүл хүнс хэрэглэх ( энэ нь цөсний чулуунаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвсэлээс сэргийлнэ)

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх (энэ нь таныг таргалалт болон цусан дахь өөх тосыг хэвийн байлгаснаар цөсний чулуу болон триглицерид ихсэлтийн шалтгаант нойр булчирхайн үрэвсэлээс сэргийлэх болно.

Тамхи татахгүй байх (зарим судалгаануудад тамхи татдаг хүн нь татдаггүй хүнээс 1.5 дахин их нойр булчирхайн үрэвсэлээр өвдөх эрсдэлтэй гэсэн үр дүн нийтлэгдсэн байсан)

Хоол боловсруулах дурангийн эмч Т.Одогтунгалаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.