Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 24-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Монгол бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хүндэт зочид төлөөлөгчдийн хамт суудлаа эзэлсэн юм. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй "Монгол бахархалын өдөр"-т зориулсан энэхүү барилдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид Монгол ардын уртын дуу "Эртний сайхан" дууг дуулж, чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан эхэлсэн юм.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглов.

Барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.  Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Засагтханы Завхан" дэвжээ, "Хөтлийн цемент шохой" компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар үлдэв.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.