Гэрээслэл үлдээгээд сураггүй болсон эхнэр нөхрийг эсэн мэнд олжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 19-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт сураггүй алга болоод байсан эхнэр, нөхөр хоёрыг өнөөдөр цагдаагийн албан хаагчид олсон талаар эх сурвалж мэдээллээ.  

Тодруулбал, тус аймгийн 12-р багт оршин суух хаягтай 35 настай эмэгтэй Ү болон түүний нөхөр болох 35 настай А нар нь гэртээ гэрээслэл бичиж үлдээгээд сураггүй алга болоод байсан юм. Тэд Дархан-Уул аймгийн 70 гаруй иргэдээс нийт 400 орчим сая төгрөг залилж аваад байжээ. Улмаар өрөө төлж дийлэхгүйн улмаас ийнхүү гэрээслэл үлдээгээд алга болсон байна.

Хэргийн талаар албаны эх сурвалж "Өнөөдөр өглөө Гурвансайханаас баривчилсан. Хосууд эрүүл саруул, биеийн байдлын хувьд хэвийн байсан" гэжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.