Эзэн хааны цом Монголчуудын гараас гарахгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 23-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал 32 дахь удаагаа эзэн хааны цом хүртэж, их сумогийн бүх цагийн түүхэн дэх хамгийн дээд амжилттай зэрэгцэн ирлээ

Японы мэргэжлийн сумогийн энэ сүүлийн башёгийн 15 дахь өдөр Монголын хоёр ёкозүна түрүү байрын төлөө барилдлаа. Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд нар дээд зиндаанд 41 дэх удаагаа учраа таарахад Хакухо ёрикири мэхээр өрсөлдөгчөө унагаж, 14 даваа 1 унаатай кюүшюү башёд түрүүллээ. Ингэснээр 69 дэх ёкозүна Хакухо 32 дахь эзэн хааны цомоо өргөж, алдарт их аварга Тайхотой зэрэгцэн ирлээ. Олон зуун жилийн түүхтэй Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд ХХ зуунд ёкозүна Тайхо 32, Чиёнофүжи 31, Асашёорюү 25, Китаноүми 24, Таканахана 22 удаа түрүүлээд байсан. Харин Монголын их аварга Хакухо 32 дахь удаагаа түрүүлж, хамгийн дээд оргилд нь хүрэхэд ганцхан түрүү үлдэж байна.

Энэ сарын тэмцээний сүүлийн өдөр 70 дахь ёкозүна Харумафүжи хүчтэй озэки Котошёогикүг давсан бол шинэ сэкиваке Ичиножёо нутаг нэгт бөх Тэрүнофүжид уналаа. Гэхдээ манай хоёр бөх хоёул 8-7 гэсэн амжилт үзүүлж, ирэх сард Ичиножёо Ичинноров цолоо хадгалан үлдэж, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ чансаа өгсөн барилдах нь тодорхой боллоо.

Монголын арван бөх дээд зиндаанд барилдахад ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүллээ

Манай бусад бөхчүүдээс Кюүшюү башёгийн 15 дахь өдөр Кёкүтэнхо Цэвэгням (10 даваа, 5 унаатай башёг дуусгасан) Чиёомарүг, Тамаваши Мөнх-Оргил (8-7) Соококүрайг давсан бол Араваши Дөлгөөн (8-7) Саданоүмид, Таканоива Баасандорж Оосүнаарашид унасан байна. Ийнхүү 2014 оны 11-р сарын кюүшюү башёд Монголын арван бөх дээд зиндаанд барилдаж ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж Монгол бөхчүүдийн ноёрхол их сумод үргэлжилсэн хэвээр байна.

Кюүшюү башёгийн дүйз

Эх сурвалж: http://sumodb.sumogames.de/

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд сүүлийн 12 жил түрүүлсэн бөхчүүд

Он

Сар

Түрүүлсэн бөх

Даваа, унаа

2002

11-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2003

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2003

3-р сар

Чиёотайкай Рюүжи-Япон

14-1

2003

5-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2003

7-р сар

Кайо Хироюүки-Япон

13-2

2003

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2003

11-р сар

Точиязүма Дайсуке-Япон

13-2

2004

1-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2004

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

5-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

7-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2004

9-р сар

Кайо Хироюүки-Япон

13-2

2004

11-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

1-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2005

3-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2005

5-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2005

7-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2005

11-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2006

1-р сар

Точиязүма Дайсуке-Япон

14-1

2006

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2006

5-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2006

7-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2006

9-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2006

11-р сар

Асашёорюү Дагвадорж

15-0

2007

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2007

3-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2007

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2007

7-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2007

9-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2007

11-р сар

Хакухо Даваажаргал

12-3

2008

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2008

3-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2008

5-р сар

Котоошюү Кацунори-Болгар

14-1

2008

7-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2008

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2008

11-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2009

1-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2009

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2009

5-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2009

7-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2009

9-р сар

Асашёорюү Дагвадорж

14-1

2009

11-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

1-р сар

Асашёорюү Дагвадорж

13-2

2010

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

7-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

9-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2010

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2011

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2011

3-р сар

Тэмцээн болоогүй

 

2011

5-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2011

7-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2011

9-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2011

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2012

1-р сар

Баруто Кайто-Эстони

14-1

2012

3-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2012

5-р сар

Кёкүтэнхо Цэвэгням

12-3

2012

7-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2012

9-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2012

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2013

1-р сар

Харумафүжи Бямбадорж

15-0

2013

3-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2013

5-р сар

Хакухо Даваажаргал

15-0

2013

7-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2013

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2013

11-р сар

Харумафүжи Бямбадорж

14-1

2014

1-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

3-р сар

Какүрюү Ананд

14-1

2014

5-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

7-р сар

Хакухо Даваажаргал

13-2

2014

9-р сар

Хакухо Даваажаргал

14-1

2014

11-р сар

Хакухо Даваажаргал

14-1

 

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд хамгийн их түрүүлсэн бөхчүүд

Бөхийн нэр

Түрүүлсэн тоо

Барилдсан он

1

Тайхо

32

1960-1971

2

Хакухо

32

2006 оноос хойш

3

Чиёонофүжи

31

1981-1990

4

Асашёорюү

25

2002-2010

5

Китаноүми

24

1974-1984

6

Таканохана II

22

1992-2001

7

Важима

14

1972-1981

8

Футаяама

12

1936-1943

9

Мусашимару

12

1994-2002

10

Акэбона

11

1992-2000

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.