Эбола Мали улсад эрчимтэй тархаж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 23-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Мали улсад аравдугаар сарын сүүлээр эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдэж байсан аж. Тухайн үед хоёр настай охин Гвиней улсаас ирэхдээ вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Уг явдлаас хойш тус улсын нийт зургаан иргэн эбола вирусаар амиа алджээ. Харин саяхнаас  дахин эбола вирусын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эболагаар өвчилсөн хүмүүс нас барсан сувилагчаас халдвар авсан байх магадлалтай гэнэ. “Малигийн нийслэл Бамако хотод нас барсан сувилагчийн найз вирусын халдвар авсаны улмаас амиа алдсан бөгөөд үүний дараагаар шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн” гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Одоогийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 310 хүнийг хөл хорионд оруулж, вирусын шинжилгээ хийж байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.