Гадаадын иргэд Токио 2020 наадмыг очиж үзэх боломжгүй боллоо

Twitter Print
2021 оны 03-р сар 21-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Гадны орны үзэгчдийг хүлээж авахгүй байх шийдвэрийг эцсийн байдлаар гаргажээ.

Токиогийн олимп, Параолимпын наадмыг зохион байгуулах асуудлаар Японы засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпыг зохион байгуулах Японы хороо, Олон улсын олимпын хороо, Олон улсын параолимпын хороо зэрэг 5 төлөөллийн уулзалт 20-ний өдөр Токио хотод болж, Олимпын наадам Паралимпын наадамд Японоос бусад гадны орны үзэгчдийг хүлээж авахгүй байх эцсийн шийдвэрийг гаргажээ.

Ийм шийдвэр гаргахад коронавирусний халдвар хэзээ зогсох нь тодорхойгүй байгаа, мутацлагдсан вирус тархаж байгаа зэрэг шалтгаан нөлөөлсөн бөгөөд энэ зун Японд гадны зочдыг хүлээн авах тал дээр аюулгүй байдлын баталгаа гаргахад хүндрэлтэй болсон байна.

Харин дотоодын үзэгчдийг ч хязгаарлалттайгаар оруулах гэнэ.

Зуны 32 дугаар Олимпийн их наадамд 33 спортын төрөлд 11 мянган тамирчдыг дагаж дасгалжуулагчид, сэтгэл зүйчид, эмч массажистууд, шүүгчид, орон орны үндэсний олимпийн хорооны удирдлагууд, төрийн тэргүүнүүд, спортын сэтгүүлчид, зураглаачид, гэрэл зурагчид очно.

2016 оны Риогийн Олимпод дэлхийн хэвлэл мэдээллийн 6000 хүн очиж сурвалжилж хүргэжээ.

Ийнхүү Ковид 19 цар тахлаас болж өнжөөд байсан Токиогоийн олимп эхлэхэд 124 хоног үлдлээ.

Эх сурвалж: Asahi shinbun DIGITAL

А.Алтанчимэг

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.