М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 23-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Нарита хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монгол Улсын шигшээ баг тамирчдаас өчигдөр зургаан бөх дэвжээнд гарч барилдсан.

Үүнээс гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдөгч бөхчүүдээ илүүрхэн ялж шигшээд үлдсэн. Улмаар алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинг хожиж самбо бөхийн дэлхийн аварга болжээ. М.Уранцэцэг ингэснээр самбо бөхийн дэлхийн хошой аварга болсон юм. Манай улсын хувьд самбо бөхөөр дэлхийд хүчтэй өрсөлддөг, энэ төрлөөр улсдаа хамгийн олон дэлхийн аваргатай аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.