Испанийн лигийн 12-р тойргийн тоглолтууд болно

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Испанийн Ла лигийн 12-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Өнөө шөнө буюу бямба гарагийн үдэш “Атлетико Мадрид”-“Малага”, “Эйбар”-“Реал Мадрид”, “Барселона”-“Севилья”, “Депортиво”-“Реал Сосьедад” багууд тоглох бол ням гарагт “Рио Валлекано”-“Сельта Виго”, “Валенсиа”-“Лавента”, “Эльч”-“Кордоба”, “Вильяреал”-“Хетафье” оноолт таарчээ.

Улирлын эхэнд лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан “Барселона” хоёр дараалан хожигдож, 25 оноотой хоёрдугаар байрт орсон. Харин тэдний азгүйтлийг мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” чадмаг ашиглаж долоон тоглолт дараалан ялалт байгуулж, 27 оноотой хүснэгтийг тэргүүлэх болсон. Эзэн хааны багийн шилдэг тоглогч 2008, 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду 11 тоглолтонд 18 гоол оруулж дээд амжилт тогтоосон. Мөн энэ үзүүлэлтээрээ мэргэн буучдын жагсаалтыг өнгөлж байгаа юм.

 

Ла лигийн хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.