Судас юу өгүүлдэг вэ?

Twitter Print
2021 оны 06-р сар 12-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ:

- Судас бүх зүйлийг илэрхийлнэ. Амьд махбодийн бүх зүйлийг “ярьж” өгнө. Би анх судас чагнаад энэ бүхнийг мэддэггүй байлаа л даа. Номноос уншаад л, бага багаар мэддэг болсоор, овоо чагнадаг болсныхоо дараа “За ер нь овоо чагнадаг хүнд судсаа чагнуулах хэрэггүй юм байна” гэж бодож байх жишээний /инээв/.

Гэхдээ судас сайн уншдаг байх тусмаа тэр хүн төдий хэмжээнд ухамсартай төвшинд очсон байдаг. Хүнд хэлэх битгий хэл, өөрт нь ч хэлэмгүй сонсоод өнгөрөх зүйлүүд байдаг. Ёс зүйн хувьд нэлээн өндөр түвшинд очсон хүн л өндөр түвшинд чагнаж сурсан байдаг. Тэгэхээр санаа зоволтгүй.

Хүний судас чагналаа гэхэд, миний олон жилийн турш амьтны тусын төлөө уншсан олон тарнийн бясалгал тухайн хүнтэй холбогдчихдог. Анхны эмчилгээ эхэлж байна л гэсэн үг. Хүнийг судсыг нь чагнангаа оношилж байдаг. Оношлонгоо эмчилгээний зарчмаа боловсруулж байна. Тэгээд “Тэр найрлага нь зохих уу, энэ найрлага нь зохих уу” гэх мэтээр судас чагнах үед бүхэл бүтэн оюун санааны том үйл ажиллагаа явж байдаг. Тэгээд анхны эмчилгээ маань тэр амьтныг энэрэх хайрлах сэтгэлээр дамжиж хүрч байдаг. Манай уламжлалт анагаах ухааны үнэхээр мундаг оношлогооны арга нь энэ. Бүх зүйлийн дотоод мөн чанарыг хардаг. Хүний биед янз бүрийн худлаа зовиур, өвдөлтүүд илэрдэг. Түүний цаана ямар мөн чанар байна гэдгийг судсаар нь таньдаг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Түмээ

      (146.185.188.146) 2021-04-13 08:32
      • 0
      • 0

      Ёстой хайр хүрмээр үнэхээр эгэл атлаа тэнгэрлэг эрдэмтэн эмч шүү. Амжилт хүсье.

      Хариулах