УИХ-ын гишүүн мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсон гишүүн бизнесменүүдтэй нийлж хууль зөрчсөн ноцтой үйлдэл гарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн З өчигдөр “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригджээ. Эрхэм гишүүн З-тэй хамт “Макс” группын захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байжээ.

Одоогоор тэднийг гадуур байцааж байгаа гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Хэргийг ихэд нууцалж байгаа бөгөөд нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байгаа юм байна. Юутай ч хууль тогтоохоор төрд гарсан эрхэм ийнхүү хуулиа зөрчсөн ноцтой үйлдэл гарлаа. Одоо харин цагдаагийнхан нэр нөлөө бүхий эрхмүүд холбогдсон хэргийг хэрхэн үнэн зөв шалгахыг хүлээх л үлдлээ.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйл үг байдаг. УИХ-ын гишүүд ард түмний дунд сайн нэрийг ололгүй удаж байхад зэрим нэг ухвар мөчид гишүүнээс болж 76 гишүүн дахиад муугаараа дуудуулах болж байна.

 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.