“Лос Анжелес Лэйкерс” 10 дахь ялагдлаа хүлээлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд 12 тоглолт болж байна. Өрнөд бүсийн хоёр шилдэг баг, 2000-2002 оны хооронд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан “Даллас Маверикс”-“Лос Анжелес Лэйкерс” багууд өнөөдөр учраа таарахад 140:106-ааср Техасын баг хожлоо. Шак, Кобе гурван жил дараалан түрүүлэхдээ “Даллас Маверикс”, “Сакраменто Кингз” багуудыг ширүүн тулааны эцэст буулган авч финалд гарч ирсэн аварга болох үндэс нь байсан байж магадгүй.

14 жилийн өмнөх түүхийг эргэн санагдуулсан өнөөдрийн тулаанд талбайн эзэн “Даллас”-аас Д.Новицки 23 оноо, К.Парсонс 21 оноо, М.Эллис 20 оноо, 10 оновчтой дамжуулалт, Х.Бариеа 16 оноо, А.Амни 13 оноо, Б.Урайт 12 оноо, Ж.Нэлсон, Ж.Коудер нар 10 оноо зэрэг найман тоглогч нь 10-аас дээш оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн. Харин зочин багаас Ж.Лин 18 оноо, К.Брайант 17 оноо, Ж.Хилл 16 оноо, 10 самбар, К.Бузер 12 оноо, Р.Скари 10 оноогоор тус болсон ч “Лос Анжелес Лэйкерс” улирлын 10 дахь ялагдлаа хүлээлээ.

Бусад тоглолтын хувьд “Орлэндо Мэжик”-“Шарлотте Бобкетс” 105:100, “Финикс Санс”-“Филадельфи 76” 122:96, “Атланта Хаукс”-“Детройт Пистонс” 99:89, “Торонто Рэпторс”-“Милуоки Бакс” 124:83, “Мемфис Гризлес”-“Бостон Селтикс” 117:100, “Сан Антонио Сперс”-“Миннесота Тимбер Уолвез” 121:92, “Бруклин Нэтс”-“Оклахома Сити Тандер” 94:92, “Вашингтон Визардс”-“Клевлэнд Кавалейрс” 91:78, “Денвер Нагеттс”-“Нью Орленс Пеликанс” 117:97, “Голден Стэйт Уорерз”-“Юта Жаз” 101:88-аар тус тус хожсон бол “Портлэнд Блэзерс”-“Чикаго Буллз”-ны тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.