
Японы мэргэжлийн сумогийн кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр болсон. Энэ оны сүүлийн башёд одоогийн байдлаар 69 дэх ёкозүна Хакухо 12 даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол 71 дэх ёкозүна Какүрюү 11-2, 70 дахь ёкозүна Харумафүжи, озэки Кисэносато, маэгашира Точиношин нар 10-3 гэсэн амжилттай явж байна.
Өнөөдөр 14 дэх өдрийн барилдаанд Хакухо-Харумафүжи, Какүрюү-Котошигикү, Кисэносато-Ичиножёо, Гоэйдо-Кайсей, Айоми-Тэрүнофүжитэй сүүлийн хагаст оноолт таарчээ. Харин эхний хагаст барилдах манай бөхчүүдээс Кёкүтэнхо-Тамаваши, Араваши-Чиёомарюү, Кёкүшюүхо-Чиёотайрюү, Таканоива-Эндотой учраа таарсан аж.
Монгол бөхчүүдийн ноёрхол үргэлжилж буй энэ үед Хакухо 32 дахь түрүүгээ авахад ойрхон ирлээ. 69 дэх ёкозүна ганцаараа башёг тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш нутаг нэгт аваргуудаа давсан тохиолдолд шууд түрүүлнэ. Хэрэв нэг унааны зөрүүтэй байгаа Какүрюү сүүлийн өдөр Хакухог давж байж түрүүлэх бөхчүүдийн өрсөлдөөнд үлдэх учиртай.
Монголын бөхчүүдээс: (13 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
Ёкозүна Какүрюү М.Ананд 10-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 7-6
М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-7
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-6
М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-5
М-13 Таканоива А.Баасандорж 3-10
M-13 Араваши Э.Дөлгөөн 7-6
М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5 гэсэн амжилттай явна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505