
Өнгөрсөн лхагва гарагт Аргентины нийслэл Буэнос Айрес хотын гудамжнаа мянга мянган иргэд гарч, үнийн өсөлт болон дотоодын валютын ханш буурч байгаатай холбогдуулан цалин болон ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэхийг шаарджээ.
Аргентинд эдийн засгийн хямралын улмаас ядуурлын түвшин нь 40 хувьд хүрч, Ерөнхийлөгч Альберто Фернандес 70 орчим хувьтай хэлбэлзэж буй инфляцийн түвшинг барьж тогтоох шийдэл хайсаар байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн туг далбааг намируулсан жагсагчид авто замын хөдөлгөөнийг гацааж, Буэнос Айрес хотын гол гудамж талбайгаар дамжин Ерөнхийлөгчийн ордон болон Конгрессийн байранд хүрчээ.
Жагсагчид инфляцийн түвшин нэмэгдэж байгаатай уялдуулж цалин хөлс ч нэмэгдэх ёстой, санхүүгийн тулгамдсан асуудлуудыг хөнгөлөх арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Дэлгүүр, худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол нэмэгдэж байгаа ба өнгөрсөн сард л гэхэд инфляцийн түвшин 7.4 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг сард бүртгэдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.