
Төмсний хучмал хэрхэн хийдэг жороо сонирхуулья. Хонины махаар хийвэл илүү амттай болдог.
ОРЦ
• Хонины махан таташ- 450 гр
• Төмс- 700 гр
• Сонгино -1 шир
• Лууван -1 шир
• Сельдер- 40 гр
• Ургамлын тос- 3 х.халб
• Нунтагласан розмарин- 1 ц.халб
• Хатаасан ганга- 1 ц.халб
• Шөл- 1 стакан
• Цөцгийн тос- 2 х.халб
• Амтат чинжүү -Тохируулах
• Давс, чинжүү- Тохируулах
Хийх арга
-Давстай усанд төмсөө 15 минут чанана. Хагас стакан буцалсан усанд 1 халбага цөцгийн тос, амтлагч болон төмсөө хийж хутган нухаж, төмсний нухаш хийнэ.
–Лууван сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хуурна. Дараа нь галаа багасгана.
–Махан татшаа хийж, 5 орчим минут хуурна./ галаа ихэсгэнэ/.
– Саваа хазайлган, халбагаар тосыг авна.
-1 халбага гурил хийж хутган 2 минут байлгана.
-Дараа нь амтлагчууд болон шөлөө хийж хутгаад шөлийг ширгэтэл буцалгана. Хар чинжүү, давсаа хийж хутгана.
-Тэгш ёроолтой саванд бэлдэцээ хийж гадаргууг нь тэгшлэнэ.
– Дээр нь төмсний нухаш, цөцгийн тосоо хийж тэгшлэнэ.Амтат чинжүүгээ цацна.
– 200 хэмийн халуунтай шарах шүүгээнд хийж, 30 минут байлгана.
Хэрэглэхийн өмнө 10 минут хөргөнө.
Хамгийн энгийн арга бол доод аргаар хийх.
Төмсөө чанаад нухахад бэлэн болгоно. Сонгино, 4-5 хумс сармис, 1 ширхэг өндөг, 250 грамм сүү, хийх порцондоо таарсан масло, бяслаг бэлдчихвэл сайн.
Чанасан төмсөн дээрээ нэг ширхэг өндөг хийгээд, 250 грамм бүлээн сүү, цөцгийн тосоо хийж амтлаад сайтар нухна.
Хайруулын таваг дээрээ сонгиноо сайхан шарлатал нь хуураад амталсан махаа хийж шарна.
Шарах шүүгээнд хийх саваа маслоор жигд сайхан тосолж өгсний дараа амталж болгосон махаа жигд тавина.
Дээр нь нухсан төмсөөрөө хучиж бяслагаа тарааж цацна.
Шарах шүүгээнд нэмэх 200 грудаст 20 минут болгоод төмсний хучмал бэлэн болно.
Хоол хийхдээ сэтгэл гаргавал амт бүр ч илүү сайхан болдог шүү. Амжилт.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.