Хүйс нь тодорхойгүй хөөрхий бамбарууш

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд багачуудын шимтэн үзэх дуртай Винни-Пух бамбаруушыг Польшийн нэгэн жижиг хотод хоригложээ. Варшаваас зуун километрийн алсад орших Тушин нэртэй уг хотын захиргааныхан хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбайд Винни-Пух дүрсэлсэн аливаа зураг чимэг байх ёсгүй, учир нь ямар ч хувцас байхгүй уг бамбарууш "гермафродит" буюу хос хүйстэй амьтан гэж үзсэн байна.  Винни-Пухыг дэлхий дахинд алдаршуулсан Disney болон Оросын "Союзмультфильм" хүүхэлдэйн киноны студиуд хүрэн бамбаруушны "ичимдэг газар" –ыг хэзээ ч нуун далдалж байгаагүй бөгөөд америк кинон дээр зөвхөн улаан цамцтай гардаг бол, оросуудынх дээр нүв нүцгэн харагддаг.

"Бамбаруушны гол асуудалтай тал бол ямар ч хувцасгүй байгаа явдал" гэж хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рышард Цыхи (Ryszard Cichy) тэмдэглэснийг Польшийн TVN24 телевиз онцолсон байна. Түүний үзэж байгаагаар орон нутгийн телевизээр уг хүүхэлдэйн киног гаргахдаа бамбаруушыг бүрэн хувцастай харуулж байх ёстой гэнэ. Харин түүний захиргааныхан бамбаруушны хүйсийг өнөө болтол тодорхой биш гэж үзэж байгаа бол, зарим нь шууд "гермафродит" гэж хэлжээ.

Винни-Пух бамбаруушны дүр Английн зохиолч Алан Александр Милний бичсэн Лондон хотын амьтны хүрээлэнгийн Виннипег гэх нэртэй баавгайн нэгэн бамбаруушнаас сэдэвлэн бичсэн зохиолоос төрөн гарсан бөгөөд зохиолчын хүү Кристофер Робинд (зохиолын нэг баатар мөн ийм нэртэй) Виннипег тун их таалагдсан учир тоглоомнуудынхаа нэгийг хүртэл уг нэрээр нэрлэж байжээ.

Англи хэлэнд "Винни" гэх үг эмэгтэй хүний Уинифрид гэсэн нэрийг өхөөрдөн дууддаг үг аж. Чухам үүнд Тушин хотын захиргааныхан анхаарал хандуулсан бололтой, зохиолч гол дүрийнхээ баатрын хүйсийг тодорхойлж чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд "Тухайн үед 60 гарсан байсан зохиогч гол баатрынхаа хүйсийг тодорхой мэдэхгүй байсан учир төмсөгийг нь хутгаар хусаж хаясан гээд та нар бод л доо" гэж хотын захиргааныханы нэг Анна Яхимска (Hanna Jachimska) хэлсэн байна. Мөн тэдний нэг, Пух өмдгүй яваад байдаг нь "хүйс нь тодорхой биш" учраас тэр, ийм бамбарууш хүүхдийн тоглоомын талбайд байдаг нь тун ойлгомжгүй асуудал хэмээн өгүүлсэн аж. Маргалдах юмаа мөн олвоо.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.