Дундаж цалин 1 сая 242 мянган төгрөг болж нэмэгджээ

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

2019 оны эцсийн байдлаар дундаж цалин 1 сая 242 мянган төгрөг болж өссөн байна. Энэ үзүүлэлтийг ҮСХ улирал тутам танилцуулдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141 (0.3%)-ээр тус тус өссөн. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76 мянган төгрөгөөр нэмэгджээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.