С.Баямбацогт: Ардчилсан нам ачаагаа өөрсдөө үүрэх ёстой

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үед МАН-аас нэг ч гишүүн оролцоогүй. МАН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас ийнхүү чуулганы  хуралдаанд оролцоогүй ажээ.

Харин 28 дахь Ерөнхий сайдыг УИХ-аар дэмжин, санал хураасны даргаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр  дэвшүүлсэн учраас АН  ачаагаа өөрсдөө үүрээд явах хэрэгтэй” гэв. Мөн шинээр байгуулагдах Засгийн газарт  орж ажиллахгүй гэдгээ энэ үеэр МАН-ын бүлгийн дарга мэдэгдээд, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэсэн юм. Мөн “МАН-аас олон удаа хэлж байсан эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэснийг АН  сая хүлээн зөвшөөрлөө” гэж тодотголоо.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.