Шинэ Ерөнхий сайд тамгаа гардан авлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар дөнгөж сая томилогдсон Ч.Сайханбилэг гардан авлаа. Түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар баяр хүргэж ажилд нь амжилт хүслээ. 

Хуульд зааснаар Ерөнхий сайд томилогдсон өдрөөс эхэлж, 14 хоногийн хугацаанд багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ дагуу 14 хоног дотор бусад сайд нарыг нэрсийг тодруулж чуулганаар хэлэлцүүлэх юм.

 

Чимэдийн Сайханбилэгийн товч намтар

Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр. 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байна. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн тэрбээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан. Англи, орос хэлтэй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.