Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгт гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилохыг дэмжих санал хураалт явагдлаа. Ийнхүү Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал хураалт явуулахад 42 гишүүний буюу 95.5 хувийн саналаар дэмжин баталлаа.

Түүнийг томилохыг Г.Уянга гишүүн эсэргүүцэв.  Ийнхүү  Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд  УИХ дахь  МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Үүний дараа 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг чуулганд үг хэллээ.

Түүнийг АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар түүнийг дэмжээгүй бөгөөд МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суугаагүй юм. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрыг хуралдуулна гэлээ. Мөн тэрбээр 14 хоногийн дотор багаа бүрдүүлэх юм байна.

Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд 13.15 цагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авах аж.

Санал хураалтын дүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.