Обама цагаачлалын хуулийг шинэчлэхийн төлөө зүтгэсээр

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ өдөр буюу Улаанбаатарын цагаар шөнийн дөрвөн цагт ард түмэндээ хандаж үг хэллээ. Америкийн хууль тогтоох байгууллагаас хориг тавьж ирсэн цагаачлалын хуульд шинэчлэлт хийх асуудлыг тэрээр дахин хөндсөн нь эрх барих Бүгд найрамдах намынханд өгсөн дахин нэг сануулга байлаа гэж хэвлэл мэдээллүүд онцолж байна. Тус улсын Конгресст Бүгд найрамдах нам ялалт байгуулсан цагаас Америкийн хууль бус цагаачдын асуудлыг ерөнхийлөгчийн зарлиг гаргах журмаар шийдвэрлэх гэсэн Обамагийн оролдлого дэмжлэг авч чадахгүй болсон бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрс өөрчлөлт авчрах байсан уг санаачилгыг Конгресс тууштай эсэргүүцэж байгаа билээ.

АНУ-ын Цагаачлалын тухай хуулинд хийх өөрчлөлт, шинэчлэлтийг тус улсад хууль бусаар амьдарч байгаа таван сая цагаачид олон жилийн турш хүлээж байгаа бол Цагаан ордны засаг захиргаа юуны өмнө тус улсад занал учруулах террорист халдлагад онцгой анхаарах үндсэн дээр цагаачлалын асуудалд болгоомжтой хандаж ирсэн байна.

Харин Ерөнхийлөгчийг ард түмэндээ хандаж үг хэлэхийн өмнө Цагаан ордноос хэд хэдэн уриалга гаргасан бөгөөд уг уриалгад "Цагаачлалын системийг шинэчлэн сайжруулах миний бүрэн эрхэд эргэлзэж байгаа болон Конгресс өөрөө хүчрэхгүй байгаа энэ асуудалд миний үйл ажиллагааг бруутгаж байгаа гишүүдэд ганцхан зүйл хэлье: Энэ хуулийг батлачихаач" гэж тэмдэглэн хэлсэн байв.

Ерөнхийлөгч Обама хэлсэн үгэндээ санал зөрөлдөж байгаа энэ асуудал улс орны амьдралд саад тушаа болохгүй байхыг анхаарахыг Конгресст уриалаад хууль тогтоох байгууллагаас цагаачлалын асуудалд "арай тогтвортой" шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Цагаачлалын хуулинд шинэчлэл хийх ерөнхийлөгчийн төлөвлөгөө ёсоор тус улсад дор хаяхад таван жил ажиллаж амьдарсан, АНУ-ын иргэншилтэй үр хүүхэдтэй болсон хууль бус цагаачдыг албадан гаргахгүй байх өөрчлөлтийг хуулинд оруулах бөгөөд үүнийг "green card" системээр шийдвэрлэж өгснөөр тэдэнд муж улсуудад ажил олгох үйл ажиллагааг хөнгөвчилж, гадаад бизнес эрхлэгчдэд ажлын байр гаргаж өгөх боломж олгох аж.

Барак Обама цагаачдад хандан "Та бүхэн нуугдмал байдлаас гарч, хууль ёсны дагуу чөлөөтэй амьдрах эрхтэй болно" гэж тэмдэглээд АНУ-д таван жилээс дээш амьдарсан, АНУ-ын иргэншилтэй хүүхэдтэй, хууль ёсны дагуу бүртгэлтэй, цаг тухай бүр татвараа төлж ирсэн, хууль ёсны хяналт шалгалтаар орсон хүмүүс "түр хугацаанд үлдэж болно" гэжээ.

Обама тэрчлэн хил хамгаалалт, тэр дундаа Мексик улсаар дамжин тус улсад орж ирж байгаа хууль бус цагаачдын цувааг зогсоох үүднээс уг хилийн зурвасын хамгаалалтыг өндөржүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд "Хэрвээ АНУ-д хууль бусаар нэвтрэхийг хүсэж байгаа хэн бүхэн баривчлагдаж, тэр даруй албадуулан гарах магадлал өндөр гэдгийг санаж байх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.  “Цагаачлалын хуулийн шинэчлэлт, өөрчлөлт зүгээр нэг "өршөөл" бус, "эрүүл сэтгэлгээ"-ний илрэл, "нийтээр нь өршөөх явдал шударга бус асуудал бол хомроголон албадан гаргах нь бидний ёсонд байж болохгүй явдал" хэмээн тэрээр мөн тэмдэглэсэн байна.

Reuters агенлагийн тэмдэглэснээр, цагаачлалын хуулийн шинэчлэлийн тухай асуудал Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед идэвхтэй дэмжлэг үзүүлсэн испани хэлтэй хүн амын шүүмжлэлд хариу барьж байгаа асуудал бөгөөд энэ нь ерөнхийлөгчийн ирэх сонгуульд Ардчилсан намынханд сөрөг нөлөө үзүүлэх аж.

АНУ- өнөөдөр голдуу Латин Америк гаралтай 12 сая гаруй хууль бус цагаачид амьдардаг бөгөөд өдөр тутам 400 мянган хүнийг тус улсаас албадан гардаг байна. Энэ дүн мэдээллийг Америкийн хүн амд харьцуулахад 30 хувийг эзэлдэг бол 1О хувь нь Ази гаралтай иргэд байдаг аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tuul

      (69.171.160.71) 2014-11-23 10:57
      • 0
      • 1

      11 sariin 21nd Obama 4 saya gariu tsagaachdad 3 jiliin hugatsaatai albadan gargahaas hamgaalsan programmd gariin usgee zurchihsan.6 sariin daraa process yvagdanaa.

      Хариулах

    • зочин

      (182.160.7.35) 2014-11-22 18:19
      • 0
      • 1

      АНУ цагаачдаа эрс цөөрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эх орондоо багтаж ядсан хужаа нар хэдэн зуун саяараа америкийн цагаач иргэн болчихвол яана.Би угаасаа цагаач авах тун дургүй.

      Хариулах

    • Зочин

      (124.158.112.79) 2014-11-21 14:07
      • 0
      • 1

      saihanbileg altanhuyagiin hurgeniig ajild absanii uruu burruu ablaa duuslaa

      Хариулах