Татварын байцаагчид хахууль өгсөн хятадыг шүүнэ

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 10:09 цагт
Мэдээний зураг,
БНХАУ-аас “Мустанг”, “Кенбо”, “Хэнсин” маркийн мотоцикл оруулж, худалддаг байсан "Хун Лиан" компанийн захирал Вэй Хун Ван нарын хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцэнэ.
 
Вэй Хун Ван нь манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 8000 мотоцикль хилээр оруулж, найман тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо нуусан нь тогтоогджээ.

Түүнчлэн хууль бус үйлдлээ нуухын тулд БЗД-ийн Татварын хэлтсийн байцаагч нэгэнд 1.5 сая төгрөгийн хахууль өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоодсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.