Зэвсэгт халдлагын улмаас 18 хүүхэд, 3 том хүн амиа алджээ

Twitter Print
2022 оны 05-р сар 25-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Техас мужийн Ювалде хотод байрлах бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдаж, 18 хүүхэд, 3 том хүний аминд хүрчээ.

Техас мужийн амбан захирагч Грег Эбботын мэдээлснээр буутай этгээд сургуулийн ойролцоо унаж явсан машинаа хаяж, сургууль руу нэвтэрчээ. Тэрээр гар буу болон хагас автомат буугаар зэвсэглэсэн байсан ба хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид түүнийг буудан хөнөөсөн байна.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар сэжигтний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ба тэрээр сургууль руу халдахаасаа өмнө эмээгээ мөн буудан хөнөөжээ

Техас мужийн сенатор Роланд Гутьерресийн мэдэгдсэнээр халдлага үйлдсэн этгээд болох 18 настай Сальвадор Рамос 18 нас хүрсэн даруйдаа өөртөө буу худалдан авчээ.

2022 он гарсанаас хойш АНУ-ын их дээд болон коллеж, дунд сургуулиудад багадаа 38 зэвсэгт халдлага гарчээ.

Техасын Ювалдегийн бага сургуульд гарсан халдлагаас өмнө АНУ-ын сургуулиудад гарсан халдлагуудаас хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага 2018 оны 2-р сард Флорида мужийн Парклэндын ахлах сургуульд гарсан ба уг халдлагын улмаас 17 хүн амиа алдаж байсан юм.

Бага сургуулиудад гарсан зэвсэгт халдлагууд дотроос хамгийн олон хүний аминд хүрсэн нь2012 оны 12-р сард Сэнди Хүүкийн Бага сургуульд гарсан халдлага бөгөөд зэвсэгт этгээд 26 хүний аминд хүрсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.