Цахилгааны төлбөрөө иргэд өөрсдөө хэмнэх боломжтой

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Цахилгааны төлбөрт орон сууцны айл сард дунджаар 20-30 мянган төгрөг, гэр хорооллын айл 15-25 мянган төгрөг төлдөг байна. Нэг айл өрхөд багаар тооцоход 5-10 цахилгаан хэрэгсэл бий. Айл өрхүүдийн дийлэнхи нь хөргөгч болоод телевиз зэрэг цахилгаан хэрэгслийг их цагаар ашигладаг. Зарим цахилгаан хэрэгслийг унтраалгүй удаан хугацаагаар ашиглах нь ч бий. Хүмүүс ихэвчлэн өөр дээрээ унтраалгатай цахилгаан хэрэгслүүдийг унтраалаа гэж боддог боловч үнэндээ цахилгаан гүйсээр байдаг аж. Залгуураар нь тэжээлээс салгаагүй, улаан гэрэл нь ассан тохиргоонд байгаа үед 14 цаг тутамд 1квт.цаг цахилгаан эрчим хүч гүйдэг байна. Энэ нь :

-Зурагт 8 цаг

-Индүүг 22 минут

-Ус буцалгагч 2 минут

-Цахилгаан зуухаар 12 удаа хоол халаах

-285 ширхэг утас цэнэглэх

-Бүрэн автомат угаалгын машинаар 1 удаа хувцас угаах

-Суурин компьютер 4 цаг

-Тоос сорогч 45 минут тус тус ашиглах хэмжээний цахилгаан эрчим хүчийг үр ашиггүй алддаг байна.

Сард таны төлөх ёстой цахилгааны төлбөр дээр энэхүү үр ашиггүй хэрэглээний мөнгө буюу 3000-5000 төгрөг нэмэгддэг. Энэ мэт бид өдөр тутамдаа цахилгаан хэрэгслүүдээ тогноос залгуураар нь бүрэн салгаснаар тодорхой хэмжээний зардлуудыг хэмнээд зогсохгүй цахилгаанаас үүдэлтэй галын аюулуудаас өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой юм.

Мөн иргэдийн нэрлэдгээр сүүн гэрлийн 20 вт нь хуучны орос чийдэнгийн 100 вт-тай тэнцдэг бөгөөд энэ хэмжээний сүүн гэрэл 22 кв.цаг буюу 2112 төгрөгийн зардал гаргадаг бол хуучны орос чийдэн нь 110 кв.цаг  буюу 10.560 төгрөгийн зардал гаргадаг байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.