Хонконг саятнуудаар тэргүүлдэг

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй оршин суугчдын тоогоор Хонконг дэлхийд тэргүүлж байна. Үүнийг Сингапурын “Wealth-X” компаниас Швейцарийн “UBS” банктай хамтран явуулсан судалгаа харуулжээ.
Энд 30 сая болон түүнээс дээш доллароор хэмжигдэх хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн тухай яригдаж байгаа бөгөөд Хонконгт ийм хэмжээний хөрөнгөтэй 3335 хүн оршин суудаг байна. Үүнээс харахад энд нэг сая оршин суугч тутамд 460 хэт баян хүн ногдож байгаа аж. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 дахин илүү үзүүлэлт юм гэж илтгэлд тэмдэглэжээ.

Хонконгийн магнатуудын 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ үзүүлэлтээр ч дээд амжилт тогтоосон байна. Сонирхуулахад, тэдний 9 хувь нь хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс босгожээ.

Азид 30 саяас дээш хөрөнгөтэй нийт 46635 хүн оршин суудаг байна. Саятнуудын тоогоор эхний гуравт Япон /14720/, Хятад /11070/ болон Энэтхэг улс /8595/ оржээ. Дөрөвдүгээрт бичигдсэн Хонконгийн дараа Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Индонези, Малайз, Таиланд улс орсон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.