Чиндаогийн гран пригээс хоёр хүрэл медаль хүртээд байна

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн Чиндао хотод жүдо бөхийн гран при тэмцээн болж байгаа. Өчигдөр хоёр дахь өдрийн барилдаанд Монголын зургаан бөх дэвжээнд гарсан ч нэг хүрэл медаль хүртсэн аж. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хоёр бөх барилдсанаас Б.Хишигбаяр медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны бөх Сун Шу Айтай барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон юм. Мөн 81 кг-ын жинд өрсөлдсөн Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдсан.

Энэ барилдаанд О.Ууганбаатар илүүрхэж, өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү манай бөхчүүд эхний хоёр өдрийн дараах байдлаар хоёр хүрэл медальтай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно.  Манайхаас +78 кг-аас бусад жинд бөхчүүд барилдана. Чиндаогийн гран приг ОХУ багийн дүнгээр тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.