Хятадын Коммунист нам "түүхэн тогтоол" гаргалаа

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Коммунист намын 6-р бүгд хурлын үеэр тус намын Төв хороо одоогийн Ерөнхийлөгч Си Жиньпиний бодлогыг цаашид үргэлжлүүлэн баримтлах тухай тогтоолыг баталжээ.

Коммунист намаас гаргасан мэдэгдэлд, "БНХАУ-ын Коммунист намын Төв хороо Коммунист намын өнгөрсөн зуун жилийн ололт амжилт, түүхэн туршлагуудыг тусгасан тогтоолыг хэлэлцэж баталлаа." хэмээн онцолжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж байгаагаар Хятадын Коммунист нам түүхэндээ өмнө нь хоёр удаа ийм тогтоол гаргаж байсан ба эхнийхийг нь 1945 онд Мао Зэдун, хоёр дахийг нь 1981 онд Дэн Сяопин баталж байжээ.

Ерөнхийлөгч Си Жиньпиний БНХАУ-ын цаашдын хөгжлийн бодлогыг тусгасан тогтоолыг баталснаар Ерөнхийлөгч Си Жиньпин ололт амжилтаараа БНХАУ-ын удирдагчид агсан Мао Зэдун, Дэн Сяопин нартай эн зэрэгцэж байгааг харуулсан онцлог явдал болж байгааг ажиглагчид онцолж байна.

Тус тогтоолд Хятадын Коммунист намын гишүүд, зэвсэгт хүчнийхэн, Хятадын нутаг дэвсгэрт оршин сууж буй бүх яс, үндэстнүүд Коммунист намын Төв хорооны удирдлага дор эвлэлдэн нэгдэж Хятад улсын онцлогийг шингээсэн социализмын шинэ эрин рүү Си Жиньпин даргын удирдлага доор бүрэн шилжих явдалд уриалж байгаа тухай бичжээ.

Зарим ажиглагчид Хятадын Коммунист намын баталсан тогтоол нь Хятад улс нэг хүнийг тахин шүтэх явдлыг дахин сэргээж байгаатай ялгаагүй хэмээн үзэж байна БНХАУ-ын Коммунист намын 6-р бүгд хурал энэ сарын 8-11 хүртэл үргэлжилсэн ба Хятадын улс төрийн хамгийн том бөгөөд чухал үйл явдлуудын нэг юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.