
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын нөхөрсөг тоглолтуудыг зохион байгуулж байна. Өчигдөр Америк тивийн багуудаас Перу-Парагвай 2:1, Эль Салвадор 2:0, Болив-Венесуэль 3:2, Уругвай-Чили 2:1-ээр тус тус хожсон бол Панам-Канадын шигшээ 0:0-ээр тэнцлээ.
Харин уржигдар буюу энэ сарын 18-ны шөнө 20 тоглолт болоход Англи-Шотланд 3:1, Франц-Швед 1:0, Итали-Албани 1:0, Португал-Аргентин 1:0, Ирланд-АНУ 4:1, Герман-Испани 1:0, ОХУ-Унгар 2:1, Румын-Дани 2:0, Эстони-Иордан 1:0, Бразил-Австри 2:1, Колумб-Словени 1:0, Беларусь-Мексик 3:2, Серб-Грек 2:0-ээр хожсон бол Польш-Швейцарь 2:2, Украйн-Литви 0:0-ээр тэнцсэн.
Нөхөрсөг тоглолтуудад Бразилийн Неймар 11 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Харин Эквдорын Э.Валенсиа зургаан гоол оруулжээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505