2017 он гэхэд Өмнөд Солонгост 100 танк байрлуулна

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 07:45 цагт
Мэдээний зураг,

Хөдөлгүүрийн хүчин чадал нь санаа зовоож байгаа хэдий ч өөрсдийн үйлдвэрлэсэн мотор, кроптой байлдааны 100 танкийг шилжүүлэн байрлуулахаа Өмнөд Солонгосын арми төлөвлөснийг тус улсын зэвсэг худалдан авах агентлаг мэдэгджээ.

Батлан хамгаалахын сайд Хан Мин-кугийн даргалсан батлан хамгаалах төслийн хорооны хуралдаанаар, Өмнөд Солонгосын шинэ загварын байлдааны тээврийн хэрэгсэл болох 100 ширхэг “К-2 хар ирвэс" танкийг 2017 он гэхэд байрлуулж дуусгах шийдвэр гаргалаа гэж Батлан хамгаалахын худалдан авах хөтөлбөрийн захиргаа мэдэгдэв.

Найман секундэд 32 км/цагийн хурд авах шаардлагыг танк хангахгүй байсан учир уг шийдвэр хойшилсоор байсан. Арми эцэст нь хугацааг нэмж есөн секунд болгожээ.

2006 онд хуучирсан танкуудыг сольж, сайжруулах төсөлд наад зах нь хоёр триллион вон буюу 1,8 тэрбум доллар гаргасан байна.

Герман улсад үйлдвэрлэсэн мотор, кроптой 100 ширхэг “К-2” танкийг ирэх жилийн эхний хагас гэхэд байрлуулах төлөвлөгөөтэй байна. “К-2” танкийг их хэмжээгээр үйлдвэрлэснээр шилжилт хөдөлгөөнийг болон армийн байлдааны эргүүл хамгаалалт, галын хүчийг сайжруулах юм. Мөн танкуудыг экспортлох боломжтой гэж Батлан хамгаалахын худалдан авах хөтөлбөрийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Ким Си-чеол мэдэгджээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.