МАН-ын долоон гишүүн ирээгүй байна

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоо хэр нь эхэлж чадахгүй байна. Нийт 19 гишүүн оролцох ёстойгоос одоогоор 10 гишүүн иржээ. Уг нь нэг гишүүн ирчихвэл ирц 50 хувьд хүрэх ёстой.

Ирцээр “боож” хуралдааныг эхлүүлэх боломжгүйд хүргэж байгаа бүлэг бол МАН-ынхан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс нийт долоон гишүүн тус байнгын хороонд харьяалагддаг аж. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог гадаадад байгаа тул хуралдаанд оролцох боломжгүйн дээр УИХ-ын гишүүн Г.Уянга ирээгүй байгаа юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.