Монгол бахархалын өдрөөр Их цагаан туг цэнгүүлнэ

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ 11 дүгээр сарын 23-ны ням гаригт тохиох гэж байна. Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны  “А” танхимд  эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина. 11 дүгээр сарын 23-ны 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болно.

Мөн өдрийн 11.40 цагт  Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд  гардуулах ёслол болно.  Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд 13.00 цагт болж, хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн  өргөөнд 14.00 цагт   эхлэх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.