Д.Дагвадорж 10 сая ам.доллар нэхэмжиллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “VLVT” цэнгээний газарт  “Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй маргалдсан хэрэг явдал гарсан тухай сайтууд мэдээлж буй. Тэгвэл их аварга Д.Дагвадорж Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжилж цагдаад гомдол гаргажээ.

Сануулахад, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “VLVT” бааранд энэ сарын 1-ний шөнө Д.Дагвадорж, Б.Дөлгөөн нар маргалдсан аж. Улмаар их аваргын биед Б.Дөлгөөн мэсээр гэмтэл учруулж хамрыг нь муруйлган, хацрыг нь зүссэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.