
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн судалж тогтоосноор бол манай Улсын Дээд Шүүхийн шүүгчээр 23 хүн ажилладаг гэнэ. Тэдний 12 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй. Тэдний намтар танилцуулга хаана ч байдаггүй учраас олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдсан бодитой эх сурвалжууд дээр үндэслэн тэдний намтар түүхийг тодруулсан байна.
Сонирхолтой нь тэдний 63% нь буюу 15 нь Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон, бүр хам хэрэгтэй, хэд хэдэн гэмт хэрэгт орооцолдож байсан хүмүүс хүртэл байдаг юм байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод ял авсан хүн нэг ч байдаггүй нь шүүгч нар шүүгч нартаа ял өгдөггүйтэй холбоотой юм болов уу гэж бодогдохоор.
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүнийг УДШ-ийн шүүгчээр томилж болно гэсэн хуулийнхаа заалтын дагуу томилогдох үүд нь нээлттэй байдаг юм байна. Гэтэл ёс зүй, шүүхэд итгэх итгэл, иргэдийн итгэлийг даах талаасаа ямарч боломжгүй ийм хүмүүс 63%-ийг нь эзлээд сууж байдаг гэвэл та үнэмшихгүй байх. Шударга ёсыг эцэслэн тогтоох дээд цэгт суугаа шүүгчдийн 2/3 нь хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс сууж байхад шүүхэд итгэх итгэл байх боломжтой юу?!
Үүнээс үзвэл Монгол Улсын шударга ёс шударга бус хүмүүсийн гарт байгаад байгаа юм биш үү?!
Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллах хүний үндсэн шалгуур нь маш том гэмт хэрэгт холбогдоод эрүүгийн хариуцлага арай хүлээгээгүй, шүүхээр хараахан таслагдаагүй нээнтэгтэй болсон хүн байх ёстой юм байна гэсэн хачин дүгнэлтрүү эрхгүй хөтлөнө. Энэ нь хэн нэгэнд хэрэгтэй, хэрэг наймаалцах, барьцаалагдах, захиалга үг дуугүй биелүүлэх эх үндэс нь болдог бололтой. Ийм хүмүүсийг хэн томилов гэдгийг харахаар ард нь Цахиагийн Элбэгдорж хүссэн ч эс хүссэн ч холбогддог. Эдгээр шүүгч нарын 17 нь буюу 70,8% түүний томилгоо. Ц.Элбэгдорж “түлхүүр эргүүлсэн шоронгийн хуяг болсон “ ид шид ердөө л энэ. Наанаа шударга ёс, хүний эрх ярина, цаанаа далдуур гэмт хэргийн бирж ажиллуулсан үнэн төрх нь энэ!
Хэрэг чинь байна, нээнтэг чинь байна, … за одоо надад үйлчлэх үү гэдэг зарчим л үйлчилнэ.
Түүний хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Өнөрбаяр, Эрдэнэбат гэх хүмүүсийн оролцоо энд бий. Одоо тэд нь Элбэгдоржийн захиалгаар нэг нь АН-ыг самарч, нөгөөх нь Зоригийн хэргийг хаасан, будилуулсан. Тэр энэ үйлдэлдээ “ял эдэлсэн” болж харагдаад суллагдсан. Ийм л новшнуудаар тэр гараа арчдаг.
Дээрхи шүүгч нар хээл хахууль, газрын наймаа, ЖДҮ, гэхчлэн хэрэгт холбогдсон, АТГ-т эрүү үүсгэгдэн 461-д хоригдож байсан гэхчлэн түүх намтартай хүмүүс байх ажээ. Мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон 8, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт 7 шүүгч холбогдсон, захиалгаар хэрэг шүүсэн гэхчлэн намтар түүх нь хөвөрнө.
Эдгээр хүмүүс хаана ямар алба хашиж байгаад ямар шалгуураар УДШ-ийн шүүгч болсон нь тодорхойгүй, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал дунджаар 500 сая төгрөгийн орлоготой, хувийн хэвшилд ажиллаж байсан, 100% компани өмчилдөг , зарим нь хэд хэдэн компанийг дангаар өмчилдөг, Банк бус санхүүгийн байгууллагатай шүүгч хүртэл байдаг юм байна.
Монгол Улсын шүүгч нар ямар ёс зүй сахих ёстой вэ гээд хайгаад үзэхэд шүүгчийн ёсзүйн дүрэм гэж байдаггүй юм байна. Харин шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэм, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүхийн ёсзүйн хорооны ажиллах журам гэж байдаг юм байна.
Гэтэл ардчилсан бүх оронд шүүгчийн ёсзүйн үндсэн дүрэм байдаг, тухайн шүүгчид нэр дэвшигч гэмт хэрэгт орооцолдсон бол өөрөө нэрээ татдаг. Гэтэл манайд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй л бол болно гэнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүгч нар өөрсдөө л шийддэг бус уу?!
Хамгийн хөгийн нь Шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэмдээ эрүүгийн хэрэгт нэр холбогдсон бол…, яллагдагчаар татагдсан бол…, сэжигтэн болсон бол гэх нэг үг үсэггүй мөртлөө захиргааны болон сахилгын шийтгэл аваагүй бол та зэрэг дэв дэвшиж болноо, өндөр албан тушаал хашиж болноо гэх утгатай заалттай байх юм.
Ийм маш том хуулийн цоорхой, дүрмийн цоорхой манай хуулийн тогтолцоонд байдаг юм байна. Энэ бол ганц хуулийн тогтолцоо ч бус, манай нийгмийн тогтолцооны гажиг бус уу?!
Сэтгүүлч Баасанжавын Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.53.60) 2022-12-30 13:05БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.60) 2022-12-30 13:05БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хариулах
хөгийн юм бэ
(202.179.16.93) 2022-03-21 16:24энэ нөхрийг залуугаас нь мэднээ,өмөөрүүлэх хүн биш.
Хариулах
Zochin
(192.82.78.172) 2020-08-06 17:51Их л долгинуур хүн юм даа. Зөнөг дээр нь бас долгинуур
Хариулах