
Дэлхийн тэргүүлэх анагаах ухааны сэтгүүл гэгддэг Их Британийн "The Lancet" сэтгүүл Оросын Спутник V вакцины гурав дахь шатны туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрч нийтлэсэн байна. Тус тайланд:
- Спутник V вакцин нь 0-60 хүртэл насныханд 91,6%, 60-с дээш насныханд 91,8% үр дүнтэй.
-Коронавирусын хүнд хэлбэрийн өвчлөлөөс Спутник V нь 100% хамгаалдаг бөгөөд Их Британид анхлан бүртгэгдсэн коронавирусын шинэ омгоос бүрэн хамгаалах үйлчилгээтэй.
-Спутник V вакцины гурав дахь шатны туршилтад оролцсон 20 мянга орчим хүний 98 хувьд коронавирусын эсрэг бие үүссэн. Түүнчлэн бүх туршилтад оролцогчидоос дархлааны эс илэрсэн.
-Вакцин хийлгэсний дараах дархлаа коронавирусаар өвчилсний дараах үеийн дархлаанаас даруй 1,3-с 1,5 дахин илүү байсан.
-Спутник V вакцин хийлгэсний дараа ноцтой гаж,сөрөг нөлөө илрэх магадлал ердөө 0.28% байсан. Бусад вакцинтай харьцуулахад энэ нь хамгийн бага хувь юм. Pfizer/BioNTech -0,58%, Moderna -0,98%
-Спутник V вакциныг хийсний дараа үхэлд хүргэж болох түргэн явцтай харшлын ноцтой урвал /анафилаксийн шок/ бүртгэгдээгүй.
-Спутник V вакциныг тэгээс дээш 2-8 хэм хүртэлх температурт хадгалах боломжтой.
Б.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.