
Лазерын эмчилгээгээр урьд нь боломжгүй мэт санагдаж байсан гоо сайхны заслыг хийдэг болсон. Гэхдээ бүр бүгдийг хийж, бүтээж чаддаг болсон гэж ойлгож хараахан болохгүй. Хэдийгээр техник технологи хөгжсөөр байгаа ч гэсэн боломжгүй зүйл байсаар байна. Хэрвээ та лазерын эмчилгээнд орох гэж байгаа бол тухайн эмнэлэг, эмч, гоо засалч нар мэргэжлийн шаардлага хангахаар хүмүүс эсэхийг эхлээд сайн судалж мэдэж авах хэрэгтэй. Мөн тэд тухайн эмчилгээ засалд хэрэглэж болох багаж хэрэгсэл хэрэглэж байгааг сайтар анзаарах хэрэгтэй.
Лазераар үс арилгах
Лазерын эмчилгээний хамгийн эрсдэл багатай, үйлчилгээ найдвартай төрөл нь лазераар үс арилгах юм. Үсний эд эсэд багтах меланин лазерын туяанд халж тэлснээр үс ургах явц зогсдог. Хэрвээ эмэгтэй хүний үс эрүүл бол хүсээгүй үснээсээ 4-8 удаагийн үйлчилгээний дараа бүрэн ангижрах боломжтой. Хэрвээ эмэгтэй гирсутизмтэй /хөмсөг хэт их ургах, сахал ургах/ 6-10 удаа үйлчилгээнд орохын зэрэгцээ жилдээ нэг удаа дэмжих эмчилгээнд орох хэрэгтэй.
Үс арилгагч лазерын үйлчилгээнд 18 мм-ийн голчтой александрын лазерын туяаг ашиглах нь хамгийн үр өгөөж сайтай бас аюулгүй байж чаддаг. Хэрвээ та лазерын эмчилгээнд орох гэж байгаа бол туяагаар шарах явцад ямар ч өвчин мэдрэгдэх ёсгүйг сайн ойлгож аваарай. Хэрвээ бага ч гэсэн зовиур мэдрэгдэж байвал эмчилгээ хийж буй байгууллага багаж хэрэгсэлдээ арьсыг сэрүүцүүлэх багаж хэрэглэлгүй горим зөрчиж байсан гэсэн үг.
Давуу тал: Бритва юм уу өвдөн өвдөн байж үсээ хусах тухай бүрэн мартуулна. Гирсутизмтэй хүмүүсийн хувьд ганц аврал нь лазераар үс хусах гэж ойлгож болно.
Дутагдалтай тал: Арьс нь их хуурайшдаг хүмүүст сөрөг үр дагавар үзүүлэх магадлалтай.
Хацрын улааныг арилгах
Улаан туяатай, судсанд зориулсан тусгай лазераар л арьсны цаадах судас буюу бидний хэлж заншсанаар хацрын улааныг арилгаж болно. Бусад лазер бол толбо үлдээх аюултай. Нүүр болон хөл дээрх судсыг дээрх тусгай лазераар сайн арилгах боломжтой. Судасны хана нарийсч, тийш гүйх цусны эргэлт зогсдог. Ингэснээр хэсэг хугацааны дараа судас арьсны цаанаас харагдахаа больдог. Судсыг арилгахад 1-2 удаа, харин судасны хавдартай хүмүүс 6-10 удаа лазераар үйлчлүүлэх хэрэгтэй.
Давуу тал: Хүйтнээр жигнэх юм уу цахилгаан хэрэглэж судас арилгахаас илүү давуу тал нь арьс гэмтдэггүй.
Дутагдалтай тал: Тэлсэн судас юм уу арьсны гүнд нэвчсэн судсыг арилгах боломжгүй.
Лазераар залуужих
Сүүлийн үед лазерын туяаны хүчээр залуужих, арьсны өнгөө сэргээн өнгөлгөө болгох тухай асар их яригдах болжээ. Лазерт орсноос хагас жилийн дараа арьс өнгөлөг толигор болж хэдэн насаар залуу харагдах хандлага үнэхээр бий. Гэхдээ ингэж залуужих тухай реклам бүр цаанаа бодит чанар, баталгааг агуулж буй эсэхэд их эргэлзээ байгаа юм. Лазераар арьсыг толигор болгох засал нь үнэндээ хагалгаатай төстэй. Энэ нь арьсыг залуужуулахад ч үнэндээ зориулагдаагүй бөгөөд арьсанд гүн шарх үлдээх аюултай.
Давуу тал: Арьсны сулрал, өнгөө алдалтад шууд нөлөө үзүүлэх боломжтой.
Дутагдалтай тал: Энэ үйлчилгээг хийлгэсний дараа арьсандаа маш нарийн арчилгаа хийх хэрэг гарна. Жилийн дотор элдэв янзын харшил, хүндрэл үүсэх магадлалтай. Арьсны хөгшрөлтийг ердөө 3-4 жил л зогсоох бөгөөд үүний дараа арьс маш түргэн хөгширдөг.
Лазерын тусламжтайгаар шивээс арилгах
Энэ нь тийм ч зөвлөөд баймаар зөв алхам биш. Шивээс юуг ашиглаж, хэр гүн хийснийг сайтар үзэж байж шийдэх хэрэгтэй. Мөн тухайн шивээсэнд тохирсон лазерыг олж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг.
Давуу тал: Эртний юм уу хөх, хар өнгөтэй мэргэжлийн шивээсийг сайн арилгах боломжтой.
Дутагдалтай тал: Дээр дурдснаас бусад нөхцөлд үйлдсэн шивээсийг арилгахад хүнрэлтэй. Зарим улаан шивээсийг арилгах явцад хар толбо болж үлдэх нь бий. Мөн лазераа буруу сонгосноор элдэв толбо, ул мөр үлддэг.
Лазерын тусламжтайгаар сэвх арилгах
Сэвхийг лазерын туяагаар арилгаж болох ч бас тийм ч оновчтой арга биш.
Давуу тал: Сэвхний оронд толигор цэвэрхэн арьс үлдэх боломжтой.
Дутагдалтай тал: Арьсны бүтэц, эмзэг талыг сайтар судалж үзсэний эцэст лазераар сэвх арилгах үйлчилгээ хийлгэхгүй бол толбо үлдэх аюултай.
Зочин
(192.82.70.253) 2019-10-26 13:50Ochir anagaagch emneleg lazeraar turuu bulchirhain bulching changlah uuniig bichehed edgej bna
Хариулах