Магни дутагдсанаас шөрмөс татдаг

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Шөнө унтах үед хүний хөлийн булчин гэнэт зангирч шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Зарим хүний байнга шөрмөс татах нь ч байдаг аж. Харин “DailyMail” сонин хүний шөрмөс яагаад татдаг болохыг тодруулж, сонирхолтой судалгаа хийсэн байна.

Уг судалгаанд 30-65 насны 1000 хүнийг хамруусан бол тэдний 97 хувь нь шөрмөс хааяа нэг татаж байсан, 60 хувь нь шөрмөс татсан үед яахаа мэднэ хэмээн хариулжээ. Харин тэд шөрмөс яагаад татдаг болохыг мэддэггүй аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь шөрмөс татсан үед иллэг, массаж хийдэг болохоо мөн дурджээ. Гэлээ гээд иллэг хийн цусан хангамжийг дэмжин иллэг хийж болох ч энэ нь эрдэс, амин дэм дутагдлыг арилгаж чадахгүй.

Шөнө хөл, гарын булчин зангирч шөрмөс татах нь хүний биед магни дутагдсанаас болдог ажээ. Магни нь ногоон өнгөт хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самранд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж магнийн дутагдлаа нөхөх боломжтой. Гэхдээ хүнс тэжээлээс авч буй магни нь хүний биеийн эсэд шууд шингэх нь удаан, үр нөлөө нь бага байдаг.    

Хоол судлалын эрдэмтэн Эмма Дэрбишэр (Derbyshire) “Европын орны ихэнх хүмүүс хангалттай магни авч чадахгүй байгаа бөгөөд тэдний 50 хувь нь магнийн дутагдалтай байдаг” хэмээн ярьжээ.

Үүнийг зохицуулах үүднээс Израилийн Хаима Шиба Тель ха-Шомер эмнэлгийн эрдэмтэд  хоёр долоо хоногийн хугацаанд магнийн дутагдлыг нөхөх  В6, Е аминдэмийн найрлагатай магнийн исэл болох бэлдмэлийг гаргаж авсан байна.  Уг бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийн 82 хувь нь шөрмөс татах нь больсон, 6 хувь нь буурсан хэмээн хариулжээ. Магнийн исэл нь шууд эс рүү нэвтэрч, хүний бие дэх тэнцвэрт бус байдлыг арилгадаг байна.

Гэлээ ч эрдэмтэд магнигаар баялаг хүнсийг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байхыг сануулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.