Абу Дабигийн гараа бүгдийг шийднэ

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын  2014 оны дэлхийн аваргын тэмцээн өндөрлөхөд ганцхан гран при үлдлээ. Энэ сарын 23-наас 26-ны хооронд АНЭУ-ын Абу Даби хотноо сүүлийн гараа болно. Гуравдугаар сарын 16-нд Австралийн авто тойруулгаас гараа эхэлсэн дэлхийн аваргын тэмцээнд “Мерседес”-ын нисгэгчид одтой байж зохион бүтээгчдийн цом хүртэх нь тодорхой болсон. Мөн тус багийн Н.Росберг, Л.Хэмилтон нарын хэн нэгэн нь дэлхийн аваргын хэргэмийг авах юм.

Энэ жилийн Абу дабигийн гран при өмнөхөөсөө илүү олны сонирхлыг татаж байгаа. “Формула 1”-ын удирдлага энэ жилээс онооны дүрмэнд өөрчлөлт оруулж, хамгийн сүүлийн гараанд авсан оноог хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь нэг талаас өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож, эрт аварга тодрохоос болгоомжилсон , мөн үзэгчдийг татах гэсэн арга гэж үзэж байна.

Өмнө нь түрүүлсэн тамирчин 25 оноо авдаг байсан бол энэ удаа 50 оноо авах юм. 18 гарааны дараа “Мерседес” багийн Л.Хэмилтон 334, Н.Росберг 317 оноотой дэлхийн аваргыг тэргүүлж байна. Дээрх хоёр шилдэг нисгэгчийн нэг нь түрүүлэх нь тодорхой бөгөөд Абу Дабгийн гран при бүгдийг шийдэх учиртай.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.