
Өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, яаралтай дуудлагатай явж байсан түргэн тусламжийн машинтай мөргөлджээ.
Үүний улмаас нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн нэг автомашин тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр 390 дуудлага бүртгэгдсэнээс 324 нь зам тээврийн ослын шинжтэй мэдээлэл байжээ. Ослын улмаас нийт 7 хүн гэмтсэнээс 6 нь явган зорчиж байхдаа гэмтсэн бол нэг нь мөргөлдсөний улмаас гэмтсэн байна. Иймд бусдын болоод өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.