"Банкуудын зээлийн үйлчилгээний хүүг ил болгохыг зорьж байна"

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголбанктай хамтран арилжааны банкуудад хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ талаар ШӨХТГ-ын Xэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Төвшинболороос  утсаар тодрууллаа. 


-Банкуудад хийж буй шалгалтын дүн гарсан уу?


-Манай байгууллагад иргэдээс банкуудын АТМ-ийн шимтгэлтэй холбоотой маш их гомдол ирж байна.

Юуны өмнө ШӨХТГ үнэ буулгадаг байгууллага биш гэдгийг олон нийт ойлгох нь  зүйтэй болов уу. Шалгалтын гол зорилго нь банкууд бүх төрлийн зээлийн үйлчилгээндээ ямар хэмжээний хүү тооцдог юм, АТМ-аас авдаг шимтгэл нь хэд вэ гэсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгож өгөх юм.

-Банкуудын бэлэн мөнгөний машины шимтгэл хоорондоо хэр зөрүүтэй байна вэ?

-Картын шимтгэлийн хувьд бусад банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад “Хаан банк” 500 төгрөг, “Голомт банк” 200-500 төгрөг, “Төрийн банк” 300 төгрөгийн шимтгэл авдаг юм байна. Харин “Кредит”, “Капитрон” банк шимтгэл авдаггүйг тогтоосон. Зээлийн шимтгэлийн хувьд зээлээсээ хамаараад харилцан адилгүй байна.

Д.Цэнд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.